Охин: Од эрхсийн нөлөө өнөөдрийг тун сонирхолтой болгоно

xpost 8 цаг 6 минутын өмнө

2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шийдэмгий бус байдал, хуурамч зөвлөгөө гээд сэтгэл түгшээсэн асуудлууд ар араасаа ундарсан өдөр. Төлөвлөөгүй үйл ажиллагаанд таагүй үе. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбод тавгүйтэж болзошгүй. Таны сэтгэлийг зовоосон гэнэтийн таагүй мэдээ дуулах юм уу эсвэл эргэн тойрны хэн нэгнээс харьцаагаа таслахаас аргагүй байдалд орж мэднэ. Стресс таныг эзэлж авахыг бүү зөвшөөр.

Үхэр: Худалдаа наймааны ажил ахиц дэвшилтэй байна. Бизнесийн сонирхол таныг энэ өдөр гэгэлзүүлнэ. Хамтран ажиллагсадтайгаа сайн харилцаа холбоотой байх болно. Таны уриалгахан зан өсөн нэмэгдэж, хамтран ажиллах боломж авчирна. Өөрийнхөө болон санаа нийлсэн хүмүүсийнхээ эрч хүчийг хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө дайчлах нь амжилт олох үндэс юм.

Ихэр: Гэнэтийн тохиолдол санаандгүй зүйл учрахад бэлэн бай. Уян хатан байх юм бол ирж буй боломж завшааныг алдалгүй барьж авах болно. Ажлын болон санхүүгийн өөрчлөлт нь таатай боломжууд гаргаж магадгүй. Эерэг хандлагатай байвал ажил дээрээ өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөнө. Энэ байдал чинь дээд шатны хүмүүсийн анхаарлыг татах бололтой.

Мэлхий: Өнөөдөр шийдвэр гаргаж, төлөвлөгөө зохиоход тийм ч сайн өдөр биш. Хэдийгээр та юмсыг томоор хардаг ч жижигхэн зүйл ч заримдаа чухал байдаг гэдгийг сана. Настай эсвэл албан тушаал өндөр хүмүүс давуу талаа таны эсрэг ашиглаж мэднэ. Гэхдээ та өөрийнхөө төлөө л биш бол бусдын хүсэл зоригийн төлөө бөхийх хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо хаяхгүй байх нь чухал зарчим байна.

Арслан: Аливаа үйл ажиллагааны үр дүнд шинжилгээ, харьцуулалт хийхэд сайн өдөр. Ажил хэргийнхээ талаар зөв дүгнэлт хийснээр та бүх зүйлсийг өөр өнцгөөс харна. Харин хайхрамжгүй хандлага гаргавал та хэцүүхэн байдалд орох бөгөөд асуудал хурдан шийдэх боломжгүй болж мэднэ. Эрүүл мэнддээ анхаарахад хамгийн тохиромжтой үе тул эмнэлгийн үзлэгт ороход илүүдэхгүй.

Охин: Од эрхсийн нөлөө өнөөдрийг тун сонирхолтой болгоно. Оюун ухааны чадвар сайн байх ч уран сэтгэмж илүү хэрэг болох тул мэдрэмждээ тулгуурла. Аливаа харилцаанд ирээдүйд юу хүсэж байгаагаа илэрхийлэх болсон байж мэднэ. Гэхдээ өөрийнхөө бодлыг илэрхийлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Асуудал гарахаас зайлсхийхийн тулд ярихаасаа өмнө бодох нь чухал.

Жинлүүр: Өнөөдөр од эрхэс маш үр бүтээлтэй байдлыг билэгдсэн өдөр болно. Бизнесийн төлөвлөгөө зохио. Өөрөөсөө дээд албан тушаалын хүмүүсээс зөвлөгөө хүсэхээс бүү эргэлз. Зарим хүмүүс хамтрагчийнхаа төрөл садан болон найз нөхдөөс гайхамшигтай ажлын санал хүлээн авч магадгүй. Хэдий тийм ч мөнгөний асуудал дээр та сэтгэл хөдлөлөө барьж биеэ хянах хэрэгтэй.

Хилэнц: Бизнесийн салбарт өөрийн ур чадвараа ашиглан очихыг хүссэн газраа очиж, том дүрд тоглох болно. Дээд зэргийн үйлчлүүлэгч эсвэл өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд зоог барь. Энэ танд ашигтай гэрээ хэлцэл байгуулахад туслахын зэрэгцээ одоо танд идэвхтэй байх цаг болсныг илэрхийлнэ. Таны бие сэтгэлд сайхан мэдрэмж төрж, юу ч тулгарсан туулаад гарах хүсэл зоригтой байна.

Нум: Энэ өдөр хамт ажиллагсдадаа эн тэнцүү тэгш хандахыг шаардана. Ингэж чадвал бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Үүний тулд багагүй тэвчээр шаардах бөгөөд гэнэтийн үйл явдалд бэлэн бай. Хууран мэхлэлт нь дур татам зүйлсээр илрэх тул болгоомжил. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй тул сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хяна. Зарим мэдээлэл худал хуурмаг байх магадлалтай тул сайн шалгаж нягтал.

Матар: Сайтар бэлдсэн уулзалт ирээдүйд албан тушаал ахихад тань их нөлөөлж мэдэх юм. Бусдын анхаарлыг татахыг хүсэж байгаа бол сайхан сэтгэгдэл төрүүлэхээр сайхан хувцасла. Ойр дотнын найзад тань яаралтай тусламж хэрэгтэй болно. Олон төрлийн хэрэгцээ хэцүү байдлыг үүсгэж магадгүй. Гэхдээ биелүүлэхэд хэцүү зүйлд эрч хүчээ үрэхээс татгалзаж оронд нь танд таатай байдлыг мэдрүүлдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Хумх: Ажил мэргэжлийн холбогдолтой чухал шийдвэр гаргах, баримт бичигт гарын үсэг зурах зэргээ түр хойшлуул. Ашигтай ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан үзэх нь зүйтэй. Гэвч ямар нэгэн эрсдэлтэй зүйлд бүү оролцоорой. Азаа туршиж үзэх нь таны нэр хүндэд таагүй нөлөөлж болзошгүй. Одоо бол мөнгөө үрэх цаг биш. Харин төсөв, мөнгөндөө ухаалаг хандаж ирээдүйд хэрэглэхээр хадгалах үе юм.

Загас: Өөрийн санааг шууд илэрхийлэхээс бүү ай. Учир нь өнөөдөр таны санааг хүмүүс хангалттай сайн ойлгож чадна. Тиймээс өөрийгөө уналтад оруулж үгээ залгих хэрэггүй. Гэхдээ таны ажлын ачаалал удаан үргэлжилж байгааг сана. Санал зөрөлдөөн гарвал сэтгэл хөдлөлөө хяна. Зарим цаг үеийг маш болгоомжтой өнгөрүүл. Ямар нэгэн зүйлд санаа зоволгүйгээр маш тайван ханд. Өөртөө итгэх байдал, ажлын чадвар чинь хүсэл бодлоороо урагш хөдлөхөд тусална.