Ховд аймгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн гарч, шатахууны нийлүүлэлт сэргэж эхэллээ. Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар “Оюу мандал” ХХК-ийн захирал Б.Алтангэрэлийн хамт ОХУ-ын Алтайн хязгаарт ажиллаж, шатахуун нийлүүлэлтийг сэргээх, нэмэгдүүлэх асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм. Үүний үр дүнд Цагааннуур боомтоор шатахуун нийлүүлэх ажил дахин эхэлж байна. Тус боомтоор энэ оны долдугаар сарын 23-наас хойш шатахуун орж ирээгүй байсан бөгөөд нийлүүлэлт сэргэснээр Ховд аймгийн шатахууны хангамж сайжирч, хэрэглэгчдийн оочер дараалал буурах хүлээлттэй байна. Түүнчлэн шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийг тогтвортой болгох зорилгоор БНХАУ-аас шатахуун татан авах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-3° C
3599.71
0 cэтгэгдэлтэй