Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос иргэн У.А-г 2025 оны 8 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б-г чулуу авч шидэн зүүн гарын тохой болон нуруун тус газарт онох зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн тохойд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А.Э-ийн байшингийн үүдний амбаарт байсан 12 вольтын, 90Ah-тай аккумлятор болон KEN брэндийн багажийг эзэмшигч, өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 440,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж У.А-д холбогдох хэргийг шүүхэд ирүүлсэн.
У.А-д холбогдох хэргийг шүүх хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан боловч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч У.А нь шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдал нь У.А-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэл болно.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар У.А-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийг олж ирүүлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, мөн хуулийн 34.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахыг Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэст даалгаж, шүүгдэгчийг олдсон үеэс цагдан хорихоор шийдвэрлэв.

-9° C
3609.29
0 cэтгэгдэлтэй