Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

xpost 14 цаг 24 минутын өмнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2026.11.28 / БЯМБА ГАРАГ Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Нэг цагаан улаан морь өдөр

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 08.16-17.04

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 19, Өглөгт охин одтой, улаан морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 8:16-17:04. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.