Согтуурсан үедээ нөхрийнхөө аминд хүрчээ

xpost Өчигдөр 18:08

“Манай нөхөр өөрийгөө хутгалчихлаа” гэх дуудлага, мэдээлэл арваннэгдүгээр сарын 21-ний 07:30 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай эрэгтэй У нь хамт архидан согтуурсан эхнэртэйгээ /35 настай/ маргалдсан аж. Улмаар эхнэр нь нөхрийнхөө цээж хэсэгт 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдож, хэргийг БЗД-ийн цагдаагийн Гуравдугаар хэлтсээс шалгаж байна.