
Хойд Солонгос ОХУ-тай хийсэн батлан хамгаалахын гэрээгээ эцэслэн баталсан гэж тус улсын төрийн өмчит “KCNA” агентлаг мягмар гарагт /2024.11.12/ мэдэгдсэн байна. Ийнхүү батлан хамгаалахын гэрээгээ эцэслэн баталсан нь Хойд Солонгос ОХУ-д туслахаар олон мянган цэрээ илгээсэн гэх мэдээлэлтэй зэрэгцэв.
“KCNA” агентлаг мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун даваа гарагт тус гэрээг соёрхон батлах гэрээнд гарын үсэг зурсан байна. Одоо хоёр тал соёрхон баталсан бичиг баримтаа солилцсоноор батлан хамгаалахын гэрээ хүчин төгөлдөр болох юм. Түүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт тус тохиролцоог мөн соёрхон баталж гарын үсэг зурсан. Тэрхүү тохиролцоогоор бол аль нэг улс дайралтад өртсөн тохиолдолд нөгөө яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй юм.
Өнгөрсөн зургаадугаар сард Путин БНАСАУ-д айлчлах үед хоёр улс тус тохиролцоонд хүрсэн. Ким Жон Ун тэрхүү тохиролцоо нь хоёр улсын харилцааг “холбоо”-той адилтгах хэмжээнд хүргэсэн зүйл гэж мэдэгдэж байсан юм.
1 сэтгэгдэлтэй
zuv odoo vitnam hytad kuba negdeh heregtei NATO-NUB -yovropiin holboo bugd ANU-n haraand baij ted delhiig udirdaj yovropiin ulsuud dagan namirch baihad oros terguutei uls garch ireh ni baaraggui zuv l boloh baihaa