УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх санал зэргийг хэлэлцсэн.
Улмаар 2026 оны улсын төсөвт холбогдох бусад асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бид маш удаан хуралдлаа. Энэ хариуцлагатай асуудлаар төвлөрч, хурдтай шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хариулт өгөх сайд нар ч алга. Иймд уг асуудлаар гурав хоногийн завсарлага авъя” гэлээ.
УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа завсарлага өгснөөр, өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

-15° C
3591.13
0 cэтгэгдэлтэй