Засгийн газар хуралдаж байна

xpost Лхагва гараг

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай
– “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай
-“Мянганы сорилтын сангийн Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Ногоон нуур-1008 айл”-ын орон сууцны төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*
-Бусад асуудал* **Танилцуулах асуудал
– Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар
– Монгол Улсыг олон улсад сурталчлах хүрээнд байгуулсан зарим гэрээний талаар
-Хугацаат цэргийн алба хаагчдад тухайн орон нутагт нь шаардлагатай мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар