Цэц шийдвэрээ 19:00 цагт танилцуулна

xpost Лхагва гараг

Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтээр өнөөдөр 09:00 цагт эхэлсэн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан сая өндөрлөлөө. Нээлттэй эхэлсэн ч хаалттай үргэлжилсэн уг хуралдааны асуулт хариултаар үргэлжилсэн хэлэлцүүлэг дуусаж, цэцийн 9 гишүүн зөвлөлдөх танхимд оржээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс хэд хэдэн хүсэлт гаргасан боловч бүрэлдэхүүн татгалзаж шийдвэрлэсэн. Иймд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааныг орхин гарсан юм.

Их суудлын хуралдааны шийдвэрийг 19:00 цагт талуудад танилцуулахаар тогтжээ.