Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа

xpost 7 цаг 5 минутын өмнө

Хариуцлагын гэрээ зөрчсөн гэсэн шалтгаанаар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдэв.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт 54 гишүүн гарын үсэг зурсан байв. Тэдний 48 нь анхны шийдвэртээ итгэлтэй байж, УИХ-ын чуулганд ч Засгийн газрыг огцруулах санал өгчээ. Тэдэн дунд Засгийн газрын 2 гишүүн байв. Тэд бол Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар. Л.Мөнхбаатарыг өөрөө ч мэдээгүй, гэмгүй явахад нь Г.Занданшатар сольсон бол С.Амарсайхан өөрөө танхимаа сөрсөн юм.