Үндэсний бөхөөр ДАШТ зохион байгуулна

xpost 11-р сар 12

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд, тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, Монголын үндэсний спортын хорооны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар дараах асуудлуудыг ярилцсан байна.

1. Үндэсний спортыг дэмжигч байгууллагуудыг татварын хөнгөлөлтөнд хамруулах хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал,

2. Нүүдэлчдийн гал голомт, эртний түүхтэй Монгол орондоо Нүүдэлчдийн дэлхийн их наадмыг 2026 онд Монголын үндэсний спортын хороотой хамтран олон улсын хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулах, үндэсний бөхийн төрлөөр дэлхийн аварга шалгаруулах барилдааныг зохиох нөхцөл боломжийг судлах,

3. Монгол Улсаа сурталчлах үйл ажиллагаанд Монголын үндэсний спортын хороо болон Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран үндэсний бөхийн шилдэг тамирчдыг оролцуулж ажиллах,

4. Үндэсний бөхийн төрийн оролцоотой зарим барилдаануудыг шууд дамжуулж буй МҮОНРТ-ийн дамжуулалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэн санал солилцжээ.