Архангайн замд осол гарч хоёр хүн амиа алджээ

xpost 11-р сар 21

Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, хоёр хүн нас барсан байна.

Тодруулбал, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-д заасны дагуу нэр бүхий аж ахуйн нэгжийн тэсрэх материалыг Дотоодын цэргийн тухай хуульд заасан гэрээний хүрээнд аюултай ачаа тээшийг харгалзан хүргэх явцад тухайн аж ахуйн нэгжийн жолооч, Дотоодын цэргийн алба хаагч 2 ослын улмаас нас баржээ.