ШУУРХАЙ: Засгийн газар 15:00 цагт хуралдана

xpost 11-р сар 24

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг. Энэ долоо хоногийн хувьд бүх нийтийн амралтын өдөр таарж буй. Тиймээс Засгийн газар лхагва гарагийн хуралдаанаа өнөөдөр /2025.11.24/ 15.00 цагт хийхээр товлосон байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг зарлаагүй байгаа хэдий ч Томуугийн тархалт өндөртэй байгаа энэ үед сурагчдын амралтыг урагшлуулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна.