Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилсон. Тэрээр төрийн удирдлагын менежер, инженер мэргэжилтэй. Улсад 18 жил ажилласан, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгийн товч намтар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- ШУТИС, газрын тосны инженер
- Удирдлагын академи, төрийн захиргааны менежмент
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүндэт профессор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч
- 2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга
- 2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
- 2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
- 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч
- 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- ШАГНАЛ 2021 онд Алтангадас одон
2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Тэрээр өнгөрсөн онд 98 сая төгрөгийн орлого олжээ. Гэр бүлийн орлого нь 49 сая төгрөг болж, өмнөх оныхоос 5 дахин буурсан. Хөрөнгө борлуулж, 659 сая төгрөгийн орлого олжээ.
Нийтийн орон сууц 1, хашаа байшин 1 гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн. Эдгээрээ 1.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн. 55 сая төгрөгийн машинтай.
Эзэмшдэг мал амьтан: Адуу-110, Үхэр-20, Хурдан удмын адуу-22. Эдгээр нь 294 сая төгрөгийн үнэлгээтэй.
Газар: Эзэмших-1га-2, Өмчлөх-3500м2-1, Өмчлөх-699м2-1, Өмчлөх-700м2-1 Үнэлгээ нь 40 сая төгрөг.
Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл: 77.6сая төгрөг
Бусдаас авах авлагын үлдэгдэл: 80 сая төгрөг
Зээл: 658 сая төгрөг

-19° C
3545.09
1 сэтгэгдэлтэй
ABC8slot, eh? Slots are my jam! Gotta see what kinda variety they’re offering. If they got those classic fruit machines, I’m sold. Wish me luck! Gonna explore abc8slot now.