Сөүл хотын Содэмүн дүүргийн цагдаагийн газраас сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг гуравдагч этгээдээр дамжуулан олж авсан хэрэгт буруутгагдаж буй Солонгосын дуучин PSY-ийн агентлагт болон оффис, машинуудад нь цагдаа нар нэгжлэг хийсэн байна.
Түүний агентлагийн зүгээс “Бид хууль хүчний байгууллагын хүсэлтийн дагуу хамтран ажилласан, бид хууль журмын дагуу шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно” гэж мэдэгдэв.
PSY-ийг 2022 оноос хойш өнөөг хүртэл өөрийн биеэр биечлэн үзлэг хийлгүйгээр их сургуулийн эмнэлгээс эмийн жор авч, түүний өмнөөс түүний менежер зэрэг гуравдагч этгээдээс эм дамжуулан авсан гэж буруутгаж байгаа аж.
Xanax болон Stilnox эм нь тайвшруулах үйлчилгээтэй боловч өөр өөр бүлэгт багтдаг сэтгэцэд нөлөөлөх эмүүд юм байна. Тухайлбал, нойрны эмгэг, түгшүүрийн эмгэг, сэтгэлийн хямралыг эмчлэхэд ашигладаг сэтгэцэд нөлөөлөх эм учир өөрийн биеэр биечлэн очиж үзүүлж, эмийн жороор олгодог байна.
Цагдаа нар Psy-ийн хамт эм бичиж өгсөн их сургуулийн эмнэлгийн профессорыг сэжигтнээр татжээ.

-21° C
3544.81
0 cэтгэгдэлтэй