ЗӨВЛӨГӨӨ: Улаанбурхан өвчнөөс сэргийлээрэй

xpost 1-р сар 5

Улаан бурхан нь маш хурдан халдварладаг, ялангуяа бага насны хүүхдэд хүндэрч болзошгүй вирусийн гаралтай өвчин юм.

Халдварлах зам

  • Агаар дуслын замаар (ханиах, найтаах, ярих үед)
  • Өвчтэй хүнтэй нэг өрөөнд байхад л халдварлах боломжтой

Шинж тэмдгүүд

  • 38–40°С хүртэл өндөр халуурах
  • Ханиалгах, нус гоожих
  • Нүд улайж, нулимс гоожих
  • Нүүрнээс эхэлж бүх биед тархах улаан тууралт
  • Бие сульдах, хоолонд дургүй болох

Ямар хүүхдүүд илүү хүндрэх эрсдэлтэй вэ?

  • Вакцинд бүрэн хамрагдаагүй хүүхэд
  • 1 хүртэлх насны нярай
  • Дархлаа султай хүүхэд

Урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга

  • Улаан бурхан–улаанууд–гахайн хавдар (MMR) вакцин
  • 9 сартайд
  • 2 настайд (давтан тун)
  • Вакцин хийлгэсэн хүүхэд хүндээр өвдөх эрсдэл маш бага.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

  • Хүүхдийнхээ вакцины дэвтрийг шалгах
  • Халуурч, тууралт гарсан бол цэцэрлэг, сургуульд явуулахгүй
  • Өөрөө дур мэдэн эм өгөхгүй
  • Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлэх
  • Олон хүнтэй газраас түр зайлсхийх
  • Хүүхдийн эрүүл мэнд – эцэг эхийн хариуцлага.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.