Үндэсний дээд лигийн “Бүх Оддын Тоглолт” өнөөдөр эхэлнэ

xpost 1-р сар 16

Монголын Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүх Оддын Тоглолт” өнөөдөр эхэлнэ.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдах тус тоглолт  “М Банк Арена”-д зохион байгуулагдах юм.

Өнөөдөр/2026.01.16/ 17.00 цагаас:

  1. Залуу оддын тоглолт
  2. Цагираган дээрээс довтлох тэмцээн
  3. Холимог оддын тоглолт болно

Харин маргааш/2026.01.17/ 17.00 цагаас

  1. Эмэгтэй бүх оддын тоглолт/эмэгтэй/
  2. Ур чадварын тэмцээн
  3. Гурван онооны шидэлтийн тэмцээн
  4. Эрэгтэй бүх оддын тоглолт тус тус зохион байгуулагдах аж.