Өвөрхангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

xpost 1-р сар 19

 Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт энэ сарын 19-ний 01:13 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км, Баруунбаян-Улаа сумын төвөөс зүүн урд зүгт 60 км, Гучин-Ус сумын төвөөс баруун урд зүгт 77 км зайд болсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

  • PGAsia Online Casino: Easy Login, Register, and App Download for the Best Slots in the Philippines. Experience the best slots in the Philippines at PGAsia Online Casino. Enjoy a secure pgasia login, quick pgasia register, and easy pgasia app download for non-stop gaming action and big wins today! visit: pgasia