Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар хэрэгжиж буй “Амгалан” цагаан сар арга хэмжээний хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн алба хаагчид хиймэл оюун ухаан болон камерын нэгдсэн системийн мэдээлэлд тулгуурлан авто замын нөхцөл байдлыг үнэлж, хөдөлгөөн зохицуулалтыг шуурхай хэрэгжүүлж байна.
Шинийн 1-ний 20:00 цагийн байдлаар нийслэлийн 151 уулзвараар нийт 11 сая 456 мянган зорчилт бүртгэгдэж, цагт дунджаар 507 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон үзүүлэлттэй байгаа нь уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойг ЗХУТ-өөс онцолж байгаа юм.
Мөн шинийн 1-ний өдөр тэг зогсолт болж гацсан уулзвар, тойрог байсангүй. Ачаалалтай гудамж, зам өдрийн тодорхой цагуудад камерын нэгдсэн системд харагдсан ч “Хашаагаа нээе” аяныг өрнүүлж, зогсоолын болон хөдөлгөөн зохион байгуулалтын менежментийг давхар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Нийслэлчүүд цагаан сараараа тэг зогссонгүй” гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцлов.
Мөн Шинийн 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд хулгайлах, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй. Зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ердийн өдрөөс 86 хувиар буурсан таатай мэдээг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

-7° C
3566.64
4 cэтгэгдэлтэй
Interesting analysis! Seeing more platforms like 18jl app casino really elevate the PH esports scene. Quick registration & localized payment options (GCash!) are key for accessibility. What are your thoughts on the impact of these competitive features?
Downloaded the cncbetapp the other day. It’s pretty slick, works well on my phone. I like having my bets right there in my pocket. cncbetapp
Had a quick look at 91phlogin, and it seems like a decent spot. Easy navigation and good overall feel. Give it a whirl at 91phlogin!
Just checked out 9rbettelegram. Looks promising! Pretty smooth experience so far. Check them out 9rbettelegram!