Солонгосын визний хянан шалгах ажлыг хялбаршуулах талаар хэлэлцэв

xpost 2-р сар 24

Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон БНСУ-ын Цагаачлал, гадаадын иргэдийн бодлогын газрын дарга Ч Юн Ху нар Сөүл хотноо энэ сарын 23-ны өдөр хоёр талын уулзалт хийв.
Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах, эрүүл мэндийн аяллын визийн нөхцлийг хөнгөвчлөх талаар хамтран ажиллах санал тавив.
May be an image of one or more people, suit, newsroom and text
Уулзалтаар иргэдийн зорчих хөдөлгөөнийг хууль ёсны, аюулгүй, үр ашигтай байдлаар дэмжих хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНСУ-ын Цагаачлалын байгууллага хоорондын яриа хэлэлцээний механизм болох “Immigration dialogue”-г нэвтрүүлэхээр болов. Энэхүү механизм нь хоёр талын иргэд зорчиход үүсэж буй асуудлыг харилцан зөвшилцөж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилготой юм. Мөн байгууллага хоорондын төрийн албан хаагч нарын харилцан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов.
May be an image of one or more people, suit and text