Ерөнхий сайдын илтгэл БҮРЭН ЭХЭЭРЭЭ

xpost 2-р сар 27

МАН-ын дарга, журмын нөхөд өө!

Бага  хурлын Эрхэм гишүүд ээ!

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлэв үү. Монгол хүний сүлд хийморь болсон “Сүрээр дарагч хэмээн Гал морин жилийн эхэнд намынхаа журмын нөхөд, Бага хурлын гишүүд Та бүхэндээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар танилцуулан, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх учрал ерөөл бүрдэж байна.

Манай Засгийн газар байгуулагдаад найман сар боллоо. Энэ хугацаанд манай Засгийн газар сорилт бэрхшээлтэй тулгарч, эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд хичээн зорьж, асуудал бүрийн ард гарч шийдэхийн шаргуу ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тоо бол баримт юм. Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоор хэмжигддэг байсан бол өнгөрсөн оны хамгийн өндөр өсөлт хөдөө аж ахуйн салбарт гарлаа. Хөдөө аж ахуй салбар  эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг  бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голидролдоо орж байна гэж үзвэл зохино.

Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна. Мөн  90 сая тонн  нүүрс экспортолж,  түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст  нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа.

Барилгын салбарын бодит өсөлт 16 хувьд хүрч, бүтээн байгуулалт эрчимжиж байна. Ачаа эргэлт 10 хувиар өсөж, нийт 146.5 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж байна. Тээврийн салбарын өсөлт нийтдээ 5 хувьтай гарлаа.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2025 онд 52.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 4.8 хувиар өссөн. Уул уурхайн салбарт зэс, төмөр, нүүрсний олборлолтын биет хэмжээ нэмэглдсэн. Нүүрсний үнэ буурсан ч олборлолт 95.5 сая тоннд хүрч, бодит үйлдвэрлэл нэмэгдсэн. Махны экспорт 345 сая ам.долларт хүрч, 26 хувиар өссөн. Хөдөө аж ахуйн нийт экспорт 706 сая ам.доллар болж нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь валютын ханш тогтвортой байхын баталгаа болж байна. Валютын ханш өсөхгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ тогторжих болно. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй бол ард түмний санаа сэтгэл тайван, аж амьдрал тогворжих замаар дээшилнэ. 2026 оны 1 дүгээр сард  экспорт түүхэн дээд хэмжээндээ буюу 1,7 тэрбум ам.долларт хүрч чадлаа. Энэ нь өнгөрсөн орны мөн үетэй харьцуулахад 700 сая ам. доллараар нэмэгдсэн байна. Тиймээс гал морин жил маань гараа сайтай эхэллээ.

Бас нэг сайн мэдээ бол валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өслөө. Энэ бол зарцуулагч байдлаас хуримтлуулагч улс орон болох боломжтойг харуулж байна. Дан ганц уул уурхай бус аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт нь ийнхүү нэмэгдсэн нь монголын эдийн засгийн хөгжил зөв зам руугаа шилжиж буйн илрэл хэмээн үзвэл зохино. Харин энэ жил эдийн засгийн өсөлтийг зөвхөн тоон дээр бус айл өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллахыг манай Засгийн газар гол зорилгоо болгож байна

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тоонүзүүлэлтээрээ тасралтгүй тэлж, дотоодын нийтбүтээгдэхүүний хэмжээ, нүүрсний экспорт нэмэгдэж, төсвийн орлого их наядаар тоологдох болсон хэдий ч энэхүү өсөлт нь эгэл жирийн иргэдийн амьдралынчанарт тэр бүр нөлөөлж чадахгүй байна. Эдийн засагнь томордог ч иргэн нь ядуурдаг энэ үзэгдэл бол зүгээрнэг түр зуурын хүндрэл биш, харин тогтолцооныгүнзгий хямрал, баялгийн тэгш бус хуваарилалтын тоджишээ юм.

Тиймээс ард түмэн биднээс үг биш үйлдэл, уриабиш үр дүн нэхэж байна. Манай Засгийн газар эдийнзасгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготойЦэгцрэх  300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлжэхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөөиргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулдбодлогын шат дараалсан шинэчлэлүүдийгхэрэгжүүлнэ.  

Нэгт, Төсвийн болон засаглалын бодлогыншинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээ. Бид төсвийнхөрөнгө оруулалтын эрэмбийг өөрчилж чадсан.

Хоёрт, Хүний хөгжлийн индекс-ийг бодитоор өсгөхявдал юм. Бид энэ удаад халамжаас хөдөлмөртшилжих хөрөнгө оруулалтын бодлого руу шилжижбайна. Энэ шилжилтийг бид дараах 2 үндсэнчиглэлээр хэрэгжүүлнэ.

Боловсролын салбарт: Бид монгол багшийнүнэлэмжийг олон улсын жишигт хүргэх бодлогобаримтална. 2026 онд багшийн дундаж цалинг 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр төсвийнхүрээний мэдэгдэлд тусгалаа. Энэ хүрээнд салбарынтөсвийг 1.1 их наяд төгрөгт хүргэж, хоёр дахиннэмэгдүүлж чадлаа. Гэхдээ зөвхөн цалин нэмэх бус, сургалтын орчин, цахим шилжилт, багшийн оронсууцны хангамжийг цогцоор нь шийдвэрлэнэ. Хариуднь чанартай боловсролыг нэхнэ.

Эрүүл мэндийн салбарт: Хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлж, 1.3 их наяд төгрөгт хүргэлээ. Голзорилт нь Төвлөрлийг сааруулах юм. Орон нутгийн19 эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, иргэд заавал Улаанбаатар хот руу явахшаардлагагүйгээр орон нутагтаа оношлуулж, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Мөн эрт илрүүлгийнтогтолцоог бэхжүүлснээр ирэх 3 жилд урьдчилансэргийлэх боломжтой нас баралтыг 40 хувиарбууруулах зорилт тавин ажиллаж байна.

Иргэдийн орлогыг хамгаалах хамгийн сайн арга болэдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж үйлдвэрлэлнийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах явдал юм.

Гуравт, Эдийн засгийн тусгаар тогтнолын нэгбаталгаа бол эрчим хүчний хараат бус, биедаасан байдал юм. Тиймээс бид хөгжлийн суурьболсон Эрчим хүчний сэргэлтийн реформ-ыг эхлүүлжбайна. Улс орон оршин тогтнох, эдийн засаг хөгжихгол үндэс нь Эрчим хүч юм. Бид импортын хараатбайдлаас гарч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахзорилгоор түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлжбайна. Юуны өмнө олон жил яригдсан ТЭЦ-5 төслийнбүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ. Мөн ТЭЦ-6 төслийн судалгаа болон сэргээгдэх эрчим хүчнийтомоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэдоруулна.

Түлшний хараат бус байдлын хүрээнд Газрын тосболовсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыгэрчимжүүлж, шатахууны хамаарлыг бууруулна.

2027 оны 6 дугаар сар гэхэд Газрын тосболовсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаарбид шатахууны үнийн гадаад хамаарлаас гарна.

Дөрөвт, Экспортын шинэ сувгийн боломжийгашиглана. Евразийн эдийн засгийн холбоотойбайгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийнхүрээнд манай үндэсний үйлдвэрлэгчид 367 нэртөрлийн барааг 200 сая хүн амтай зах зээлдтатваргүй экспортлох боломж нээгдэж байна.

Энэ нь дотоодын үйлдвэрлэл өргөжих, ажлын байрнэмэгдэх, улмаар иргэдийн цалин, орлого бодитоорөсөх суурь нөхцөл болно.

Эдийн засаг, нийгмийн дээрх шинэчлэлийг хийхэдтөрийн тогтолцооны реформ зайлшгүй болоод байна. Энэ бол зүгээр нэг шинэчлэл биш, энэ бол үндэснийдархлаагаа бэхжүүлэх алхам юм.

Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатайбайж л улс хөгжинө. Тиймээс бид төрийгдотроос ньэрүүлжүүлэх дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд,

Хүнд суртлыг халж, хуулийг цэгцлэх: Хуульднийцэхгүй, иргэд, бизнест чирэгдэл учруулдаг1,000 гаруй журам, дүрэм, стандартыгхүчингүй болгоно. Төр саад болдог биш, дэмждэг байх ёстой.
Засаглалд ил тод байдал нэн чухал. Төрийнөмчит компаниудын засаглалыг үндсээр ньсайжруулж, “Олон нийтийн хяналтын тухайхууль“-ийг хэлэлцүүлнэ.
Орчин үед технологийн хяналт маш чухал. Хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглан хулгай, завхрал, хийдэл, хүнд сурталтай тэмцэх бодитмеханизмыг ажиллуулна.

Улс орон хөгжиж, ард түмний амьдрал дээшлэхэдбаялгийн зөв удирдлага хэрэгтэй. Баялагтай оронбүхэн хөгжиж чаддаггүй. Баялгийн зөвудирдлагатай, зөв хуваарилалтай,  зөвменежмэнттэй орон хөгждөг.

Байгалийн баялаг бол хэсэг бүлгийн өмч биш, нийт ард түмний дундаа өмчлөх үнэт зүйл мөн. Тиймээс стратегийн томоохон ордуудын өгөөжийгҮндэсний Баялгийн Сантөвлөрүүлж, уг сангаардамжуулан баялгийн тэгш, шударга хуваарилалтынтогтолцоог бэхжүүлнэ.

Баялгийн хулгайтай тэмцэхЦэгцрэх хөдөлгөөн”-ийбодит үр дүндЭрдэнэс МонголнэгдлээсХуримтлалын санд төвлөрүүлсэн орлого 912 тэрбумтөгрөгт хүрч, баялагтаа эзэн байх иргэдийн эрхбодитоор хангагдаж эхэллээ.

Цаашид бид стратегийн ач холбогдол бүхий бүх ордынтөрийн эзэмшлийн хувь хэмжээ, үр өгөөжийг УИХ-аарэцэслэн шийдвэрлүүлж, Үндэсний баялгийн сангаардамжуулан иргэн бүрдээ тэгш хуваарилах бодлогыгтууштай баримтлах болно.

Төгрөг нуур, Төмөртэйн овооны алдагдсан орд газруудаа буцаан авлаа. Эрдэнэт үйлдвэрийг дахиад 100 жил ашиглах, 357 сая тонн нөөцтэй “Оюут” ордыг нээв. Өмнийн цэнхэр говьд орших Оюутолгой орд газраас ард түмэндээ хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч Рио тинто компанитай хэлэлцээр хийж, эхний ээлжинд зээлийн хүүг бууруулж чадлаа. Дараагийн хэлэлцээрээр монголын талд хүртэх хувийг 53-д хүргэхээр зорьж байна.  

Мөн Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.

Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно.

Хилийн боомт, тээвэр ложистикийн гацаагарилгана. Гашуунсухайтын төмөр замын холболтыгашиглалтад оруулж, нүүрсний экспортыг эрснэмэгдүүлнэ. Энэ бол Монгол Улсын эдийн засгийнбүтцийг шинэчлэх эхлэл юм.

Өнөөдөр манай экспортийн 93 хувь нь түүхий эдбайна. Бидтүүхий эд ухдагэдийн засгаасмэдлэг бүтээдэг“, “боловсруулдагэдийн засагтшилжих ёстой. Энэхүү боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь эдийнзасгийн

ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Журмын нөхөд өө,

Дээр дурдсан бодлогын үр дүнд бий болох эдийн засаг, төсвийн боломжийг бид юунд зарцуулах вэ?

Бид энэ мөнгийг дахин нэгуялдаа холбоогүйзүйлдүрэхгүй. Бид энэ нөөцийг нийгмийн хамгийн тулгамдсанасуудлуудыг эрс шийдвэрлэхэд чиглүүлнэ. Энэ болбидний гурав дахь алхам байх болно. Энэ нь МонголАрдын нам бол амласнаа хэрэгжүүлдэг, бодитоор ахицдэвшил гаргадаг, эрс шинэтгэл хийдэг улс төрийнхүчин гэдгийг дахин нотлох алхам юм. Үүний тулд,

Нэгдүгээрт, бид орон сууцны асуудлыг бүрэн шийднэ. Ипотекийн зээл өнөөдөр дундаж давхаргыг дэмжихбус, тэднийг боомилсон хэрэгсэл боллоо. Бид оронсууцны тусгайлсан санхүүгийн институт буюу Оронсууцны банк байгуулна. Нийслэлийн утааг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтотхөтөлбөрүүдийг бид зарлан хэрэгжүүлнэ. Орон сууцныасуудлыг шийдэх нь зөвхөн байрны тухай асуудал биш, энэ бол үндэсний үйлдвэрлэл, ажлын байр, цаашлаадсургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн асуудлыгдавхар шийдэх цогц шийдэл юм.

Хоёрдугаарт, бид бүсчилсэн хөгжил буюу орон нутгийнхөгжлийг бодитоор дэмжинэ. Бид төвлөрлийгсааруулах ёстой. Улсын төсөв зөвхөн үндэснийхэмжээний мега төслүүдээ санхүүжүүлдэг болно. Харин тухайн орон нутгийн хөгжлийн асуудлыг ороннутаг өөрөө шийддэг, төсвийн бие даасан байдлыг ньнэмэгдүүлсэн, мөнгөний эрх мэдлийг нь шилжүүлсэнжинхэнэ реформыг бид хийнэ.

Гуравдугаарт, бид нийслэл Улаанбаатар хотоо бүрэндэмжинэ. Нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийгсаадгүй дуусгахад Засгийн газар онцгой анхаарч, хамтран ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийнтомоохон ажлуудын дийлэнх нь нийслэлд хэрэгждэгтул нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх ньбидний нэн тэргүүний зорилтуудын нэг байх болно.

Энэ бол Монгол хүн бүрийн амьдралын чанарыгдээшлүүлэх, улс төрдөө итгэх итгэлцлийг сэргээхбидний улс төрийн амлалт, шинэ итгэлийн бодлого юм.

Шинэ итгэл, эрс шинэчлэлийг уриа биш бодит бодлого, үйл ажиллагаа болно гэдэгт итгэл төгс байна.

Манай улсын төсөв, санхүүгийн чадамжаа сайжруулах бодлого, үйл ажиллагааг үнэлж, “их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд өндрөөр үнэлсэн нь 2012 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь Оюутолгой хөрөнгө оруулагчид зээлийн хүүг бууруулахад гол үзүүлэлт болсноос гадна бусад хөрөнгө оруулагчид манай улсад итгэж хөрөнгө оруулах  итгэл нэмэгдэж байна.

Монголчууд бид асар уудам баялаг арвин эхнутагтаа ирээдүйд өөдөө тэмүүлэлтэй сайн сайханамьдрах хувь ерөөл бий. Гагцхүү богино хугацаанд зөвмэргэн бодлогоор 3 сая гаруй иргэдээ элбэг хангалуунамьдралд хүрэх хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилдээ биүнэнч явж ирсэн. Итгэл байвал зүтгэл бий.  

Бид өнөөдрийн олон асуудлуудаа зөвхөн эдийнзасгийн шалтгаанаар тайлбарлаж болохгүй. Үнэнхэрэгтээ, энэ бол олон жилийн турш хуримтлагдсанбүтцийн алдаа, үр ашиггүй байдал, хариуцлагынсулралын үр дагавар юм.

Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Бидний жинхэнэ дайсан бол нийтийн баялгийгхулгайлж, бидний итгэлийг үгүй хийж, хөгжлийг мааньбоомилж буй тэрүл үзэгдэх гар“, тэрхариуцлагагүйтогтолцоо“, тэр АВЛИГА юм!

Авлига бол зүгээр нэг үг биш. Энэ бол талхны үнийгнь өсгөж, зүсмийг нь нимгэлдэг бодит үйлдэл юм!

Улсын баялгаасашиг хонжоохайж, цөөнх ньсорчилдогэнэ шударга бус тогтолцоо 24ба нийтийнэдийн засгийн хямрал хоёр бол нэг зоосны хоёр талюм.

Тиймээс ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ бол ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭТГЭЛИЙН нөгөө тал нь юм.

Бид энэ хоёрыг салгаж ойлгох боломжгүй. Тиймээс, бид энэ тэмцлийг эхлүүлэхийн тулд, юун түрүүнддотроо нэгдэх ёстой. Бидний хүч бол талцалд биш, ЭВ НЭГДЭЛД оршдог. Бидний эв нэгдэл бол энэ хулгай, авлигын эсрэг хамгийн том, хамгийн хүчтэй зэвсэг мөн!

Та бид намын эрхэм зорилго, үзэл санаа, үнэт зүйлдээр эвлэлдэн нэгдсэнээр

Бид ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛообаталгаажуулна!

Бид ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛНЭ!

Бид ОЮУНЫ ЭДИЙН ЗАСАГшилжинэ!

Нөхөд өө, Монголын жинхэнэ баялаг газар доор биш, бидний тархин дотор байна!

Та бүхэн энэ тоог харьцуулаад нэг хараарай:

Монголын уул уурхайн жилийн экспорт 15 тэрбумдоллар! 57Солонгосын K-Pop соёлын салбарын захзээл 14 тэрбум доллар! “Apple” компанийн зөвхөн“AirPods” чихэвчний борлуулалт 18 тэрбум доллар!

Энэ юуг харуулж байна вэ? Мэдлэг, технологи, соёл ньгазар доорх баялгаас ч илүү үнэ цэнэ бүтээж байна! Бид уул ухахаас гадна, ухаанаа олборлож хөгжинө! Монголын дараагийн баялаг бол зэс биш мэдлэг, нүүрс биш инноваци байх болно!

Эрхэм журмын нөхөд өө!

Монголын ард түмэн манай Засгийн газарт итгэх итгэл аажим боловч сэргэж байна. Олон түмний  эрч хүч өгсөн итгэл үнэмшил бас хүлээлт буй болжээ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай урагшлуулж, үр өгөөжийг нь  өрх бүрийн үүд хаалгаар оруулах хэрэгтэй байна.

Үүний тулд Та бүхэн өөр өөрийн салбартаа улс төрийн үлгэрлэл, манлайлал, дэмжлэн үзүүлэн ажиллаж байгуулсан Засгийн газрынхаа үйл ажиллагааны зөвд зөөлөн, бурууд хатуу байх намч зарчмаар хандахыг хүсч байна. Та бид нэг зорилгын төлөө нэг завин дээр явж байна. МАН-аас томилогдсон Ерөнхий сайдын хувьд миний бие улс орноо цэгцрүүлж, ард түмнийхээ амьдралыг чанарыг дээшлүүлж, МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно.