Нөөцийн мах 1 кг нь 13,000-15,000 төгрөгийн үнэтэй байна

xpost 3-р сар 5

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч буй.

Өргөтгөсөн худалдаа гуравдугаар сарын 7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож, худалдан борлуулж байгаа аж.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч байгаа есөн байршил:

  • Жуковын талбай
  • Жанжингийн гэрийн буйр
  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  • Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  • Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  • Орбитын тойрог
  • Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  • Титан центрийн авто зогсоол
  • Тусгаар тогтнолын талбай зэрэг .

Нөөцийн махны жижиглэнгийн 385 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15,000, хонины мах 13,000 мянган төгрөгийн үнэтэй байна.