Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ. Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулаад байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан НЕБ-ын 104 дүгээр сургуульд ажиллалаа.
Энэ үеэр УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулаад байна. Мөн 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноог цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болно” гэв.
Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан “Манай сургуулийн Эко клуб гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг олон төрлийн нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. УБЗАА-аас төслийн хүрээнд ухаалаг хогийн сав хүлээлгэн өгсөнд талархаж байна. Энэхүү төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад ихээхэн ач холбогдолтой” гэлээ.
Мөн тус сургуулийн Эко клубын ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул ухаалаг хогийн савыг ашиглах зааврыг тайлбарлав. Тэрбээр “Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь Хотула аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэж ногоон оноо цуглуулж, уг аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой” гэсэн юм.
НЕБ-ын 104 дүгээр сургуулийн Эко клубын сурагчид үе тэнгийнхэн болон олон нийтэд хандан хог хаягдлаа ангилан ялгаж, ногоон оноо цуглуулахыг уриаллаа.’







1° C
3576.14
3 cэтгэгдэлтэй
Yo, hbajee77 looks like it’s got a good selection of games. Haven’t deposited anything major yet, just testing the waters, but so far so good. Pretty responsive customer service too. Here is the link hbajee77 if you want to see it.
Downloaded the 5777betapp the other week. Works pretty well on my phone, actually quicker than the website sometimes. Not gonna lie, I lost a little, but won some too! Check it out 5777betapp if you a mobile guy!
Heard about bdbn88 from a friend, said their live casino is pretty good. Gonna check it out this weekend and see if the dealers are any good. Here is the link bdbn88 if you want to give it a try!