Халхголд гарсан түймрийг цурманд оруулжээ

xpost 4-р сар 6

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Шувуут” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 11:15 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Хээрийн түймэр зүүн зах нь Задгайтын застав, баруун зах нь Гурвантосон буюу Авдрантын застав хүрч маш өргөн нутаг дэвсгэрийг хамарсан. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 10 автомашинтай түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Хээрийн түймрийг өнгөрсөн шөнө 00:50 цагт цурманд оруулжээ.