
Боловсролын үнэлгээний төв нь гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр цэцэрлэг, сургуулийг сум-баг, аймгийн төв, нийслэл гэсэн 3 байршил /цаашид “кластер” гэх/ -аар индексийн 5 түвшинд эрэмбэлж, үр дүнг
unelgee.eec.mn системд байршуулна.

Боловсролын ерөнхий газраас байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн холбогдох урамшууллыг олгох ажлыг зохион байгуулах юм.
Энэхүү үнэлгээнээс гарсан үр дүнг ашиглан цэцэрлэг, сургуулийн удирдлагууд байгууллагын менежмент, багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, чадамжийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулна.

Боловсролын байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн бэлэн болсон бол багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хариуг сургуулиуд өөрсдөө хариуцан нэгтгэнэ.
1 сэтгэгдэлтэй
Online slots are so engaging – the variety keeps things fresh! Seeing platforms like LuckyStarz cater specifically to Filipino players with GCash & PayMaya is smart. Check out luckystarz slot download for a localized experience – secure payments are key! 👍