“Нүүдэлчин” фестивал Налайхад наймдугаар сарын 21-нд эхэлнэ

xpost 8-р сар 18

“Нүүдэлчин” дэлхийн соёлын  фестивалийг  Монгол Улсын Засгийн  газрын бодлого шийдвэрийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2022 оноос зохион байгуулж ирсэнХарин энэ удаад “Нүүдэлчин” фестивал тав дахь удаагаа Налайх дүүргийн нутаг Тайж хайрханы бэлд наймдугаар сарын 21-23-нд зохион байгуулахаар болсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлийн төлөөлөл болсон отгуудыг барьж суурьшуулан, соёлын өвийн хүрээнд уламжлалт идээ ундаа, үндэсний спортын наадамөв уламжлалаа илэрхийлсэн  урлагийн үзүүлбэрүүд тоглогдохоор болсныг тус яамнаас зарлажээ.