Хурандаа Л.Төгс-Ухаан: Алт олборлох зөвшөөрөлтэй учраас цагдаа, прокурорын байгууллага оролцох боломжгүй

xpost 8-р сар 24

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас /НЦУГ/ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нэр бүхий иргэнд холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан: Сүүлийн өдрүүдэд цахим орчинд гараад байгаа прокурорын байгууллагын ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан, нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийн талаар товч мэдээлэл өгье. Эдгээр хэргүүдийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэн А цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас 5 сая ам.доллароор худалдан авахаар гэрээ байгуулан, 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 14.7 тэрбум төгрөгийг иргэн Г-ийн дансанд шилжүүлэн залилуулсан тухай гомдол гаргасан. Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдол гаргагч А нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийг 5 сая ам.доллароор худалдан авч, 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагааны зардалдаа нийт 41.9 тэрбум төгрөг зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Энэ нөхцөл байдал үүссэн байхад иргэн Г нь хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тус компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймээс иргэн Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь 2026 оны наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн /ЭХТА/ 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Шалгалтын явцад иргэн Г буюу яллагдагч Г нь 2022 оны аравдугаар сараас 2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт хууль бусаар их хэмжээний алт олборлож, улмаар байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт ЭХТА-ийн 24 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 74 техник хураан авч, үйл ажиллагааг зогсоосон. Мөн 2022-2025 онуудад иргэн Г нь өөрийн болон компанийн дансаар их хэмжээний орлого олсон үйлдэлд нь татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй үйлдэл байх тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Тухайн хэрэгт холбоотойгоор Урьханы Б.Чинбат гэх хүнийг шалгаж байгаа юу?

-Б.Чинбат гэж хүн энэ хэргийн оролцогч биш. Хувьцаа эзэмшигчээр энэ хэрэгт явж байгаа. Гомдол гаргасан иргэн А-ийн олборлосон алтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон.

-Энэ хэрэгт цагдаагийн хурандаа нар оролцоотой гэж үнэн үү?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагын хурандаа нар болон прокурорын байгууллагын ажилтнууд ямар нэг байдлаар оролцсон, нөлөөлсөн зүйл байхгүй. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байх А лиценз нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн алт олборлох зөвшөөрөл байсан учраас цагдаа болон прокурорын байгууллага оролцох боломж байхгүй. Үүнд бид залилсан, талбай хэтрүүлж ухсан, татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

  • [6213]bt222 Login PH – Download APK at Online Slots via GCash,Gamitin ang bt222 login ph para sa mabilis na access. Mag-download apk at subukan ang online slots gcash deposit. Alamin din kung paano maglaro ng baccarat. visit: bt222