Энэ сарын 26-ны өдөр Мета компани өсвөр насны хүүхдүүдийн сошиал сүлжээний хэрэглээтэй холбоотой томоохон шийдвэр гаргалаа. АНУ-ын Калифорни мужийн холбооны шүүхэд Мета компанийг хүүхэд, өсвөр насныхныг донтох нөхцөл бүрдүүлсэн, олон нийтийг төөрөгдүүлсэн, 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулсан хэмээн буруутгаж гомдол гаргасан байдаг. Мета компани АНУ-ын 29 мужийг хамарсан томоохон тохиролцоонд хүрч, фэйсбүүк, инстаграмм платформд дараах хязгаарлалтуудыг нэмэхээр болжээ. Үүнд:
Өдөрт 2 цаг хүртэл ашиглах хязгаарлалттай болох,
15 минут тасралтгүй ашигласны дараа сануулга өгөх,
Нийт хэрэглээ 60 болон 90 минут хүрэхэд дахин мэдэгдэх,
Видео болон бусад контентын автоматаар тоглуулах функцийг унтраах,
Гадаад төрхийг бодит байдлаас эрс өөрчилдөг makeup/beauty filter-үүдийг хязгаарлах,
Алгоритмд суурилаагүй feed сонгох боломжтой болох,
Шөнийн цагаар ашиглахыг хязгаарласан “night mode” нэвтрүүлэх,
Хичээлийн үеэр мэдэгдлийг хязгаарлах арга хэмжээ авах,
Эцэг эхчүүдийн хянах боломжийг нэмэгдүүлэх,
Нас баталгаажуулах системийг чангатгаж, 13-аас доош насны хүүхдүүдийг платформд нэвтрүүлэхгүй байхаар шинэчлэхээр боллоо.
Эх сурвалж: AFP

7° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
I’ve tried a few different sites but this one actually feels fair and exciting. The payouts are decent and the games are addictive. Love m555game.
Super easy login process and the games load instantly. I love how straightforward everything is here. Best experience so far with 688jililogin