“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод болно. Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөх юм. Энэ өдөр Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг Монголын Үндэсний олимпын хорооноос зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “Айчи-Нагояа 2026”Азийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн дэд ахлагч УИХ-гишүүн Х.Булгантуяа, МҮОХ-ны гишүүд, хүндэт зочид тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцов.
Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15,000 тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Ташрамд сонирхуулахад, шар тивийн 20 дахь удаагийн наадамд дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар Монголын багийн тугчаар нэрлэгдлээ.

5° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
The commitment displayed by the Mongolian team highlights world-class system preparation. Whether it’s optimizing athletic performance or designing high-engagement digital platforms, success hinges on rigorous structure and managing high stakes. Best of luck! For insights into structured entertainment, check out this kkkkjj link kkkkjj link.
I’m really enjoying the daily rewards and the community atmosphere. It’s a great place to relax and win some cash. Visit krkorwin88 and see for yourself.