Оюу толгойн гүний уурхайн цахилгаан шугамд шувуу орж, цахилгаан түр саатжээ

xpost 9-р сар 7

Оюу толгой компаниас гүний уурхайн ажиллагаа түр зогссон талаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2026 оны есдүгээр сарын 3-ны орой гүний уурхайн өргүүрийн ажиллагаа саатсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой дараах тодруулгыг хүргэж байна.

Тухайн өдрийн 18:10 цагт уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүссэн.
Улмаар гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүрийн аюулгүйн шаталсан систем идэвхжиж, өргүүр зогсож саатсан ба ажиллагааг сэргээхэд хугацаа шаардагдсан. Уурхайн холбогдох багууд нягт уялдаатай ажиллаж, өргүүрт байсан 61 ажилтныг тухайн оройн 23:57 цагт гадарга руу аюулгүй бөгөөд бэртэл гэмтэлгүй гаргасан.
Өргүүр зогссон хугацаанд агаарын урсгал хэвийн байсан бөгөөд ажилтнуудтайгаа байнгын холбоо харилцаатай байж, тогтмол хяналт тавьж ажилласан.
Ажилтнуудыг гадарга руу гарсан даруйд эмч, сэтгэл зүйч нар хүлээн авсан бөгөөд сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг ажилтнууд болон гэр бүлд нь үзүүлж байна.
Бидний хувьд ажилтнуудын маань аюулгүй байдал, эрүүл мэнд ямагт нэгдүгээрт тавигддаг. Болсон үйл явдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж байгаа бөгөөд бид шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлэх болно” гэв.
2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
  • Finally a platform that truly understands what Nepali players need in terms of fast payouts and local payment options. I tried it out on a weekend and the whole experience felt effortless from sign up to cash out. Keep up the great work with this amazing site. a23nepal