Засгийн газар хуралдаж байна

xpost 9-р сар 9

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын санаачлан боловсруулсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-“Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос санаачлан боловсруулсан Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-“Эрүүл мэндийг дэмжих жил 2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар,

“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.