Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод Аймгийн Засаг дарга Ш.Ёлтой гэрээ байгуулсан гэрээний хүрээнд АХБХ-ны санхүүжилтээр “AFC Equal Pitch” төслөөр Дорнод аймагт олон улсын жишиг стандартын 20х40-ийн харьцаатай мини-хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо.
Уг талбайн нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, УИХ-ын гишүүн,АХБХ-ны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны дэд ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Зүүн бүсийн аймгуудын нарийн бичгийн дарга нар болон аймгийн удирдлагууд оролцов.
Энэ үеэр Дорнод аймагт хөлбөмбөгийн спортыг дэмжиж аймгийн төсвөөс Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багтай ажиллах дасгалжуулагчийн цалинд 36 сая, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэргэдэх Хүүхдийн Хөлбөмбөгийн Академид суралцах 4 хүүхдийн сургалтын зардалд 50 сая, “Багийн спортыг хөгжүүлэх, дэмжих зардал”-аас Хөлбөмбөгийн багийн спортод зориулж 10 сая, нийт 120,9 сая төгрөгийг тус тус дэмжлэг үзүүлж байгааг дуулгалаа.
Энэхүү төсөл цаашид хэрэгжиж мини талбай орон нутгуудад ашиглалтад орсноор орон нутгийн хөлбөмбөгийн спортын хөгжил илүү түлхэц өгч сайжрах боломжтой юм.

7° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
I love that I can play anytime and anywhere. The 24/7 availability of inyono247 is exactly what I needed.