ШШГЕГ-ын дарга нар хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр гарган, хаусаа бариулсан байж болзошгүй байна

xpost 9-р сар 11

ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 10 гаруй хоригдлыг зөвшөөрөлгүйгээр суллан, БЗД-ийн арваннэгдүгээр хороо Хонхорт байрлах хувийн эзэмшил газартаа зуслангийн хаус, хашаа бариулсан байж болзошгүй байна.

Мөн ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Нямгомбо, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо, ШШГЕГ-ын 409 дүгээр хорих ангийн дарга Ч.Нэргүй, ШШГЕГ-ын дотоод хяналт шалгалтын газрын дарга Б.Цогжаргал нар тус хорих ангиас ямар ч зөвшөөрөлгүйгээр хоригдлуудыг гарган, Налайхаас урагш Төв аймаг явах зам дагуу өөрсдийн хувийн хауснуудаа бүтэн жилийн турш бариулан тансаглаж байгаа гэх мэдээлэл ч байна.

Тус хэрэгтэй прокурорын байгууллагаас шалгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлэв.