Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудыг дуудан үүрэг даалгавар өглөө.
Уулзалтад ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын удирдлагууд очжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудад
- Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй,
- Эх хэлээ мэддэг байх,
- Дур зоргоор хөшөө дурсгал, бунхан босгож болохгүй,
- Уул ус, газар орны нэрийг өөрчлөхгүй
- Төрийн албанд аль нэг угсаатан давуу эрхээр ажиллах ёсгүй гэх зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.
Өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ҮАБЗ-өөс хянаж ажиллах ажээ.

5° C
3595.64
0 cэтгэгдэлтэй