ЧУУЛГАН: Засгийн газрын сайд нараас Н.Номтойбаяр тасалж, дөрвөн сайд томилолттой байна

xpost Пүрэв гараг

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулах байсан. Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн. Гэвч одоог хүртэл чуулганы ирц хүрээгүй учраас чуулган эхлээгүй байгаа юм.

Засгийн газар танхимын гишүүнээ томилох чуулганд дараах сайдууд ирцэндээ ороогүй байна.

Үүнд: Онцгой байдал хариуцсан тэргүүн Шадар сайд Н.Номтойбаяр ямар нэгэн шалтгаангүйгээр чуулганы хуралдаанд ирээгүй. Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Шадар сайд Т.Доржханд нар гадаад томилолттой байгаа бол Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Идэрбат, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар орон нутагт ажиллаж байгаа юм.