Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээн боллоо

xpost 9-р сар 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээний аварга баг, тамирчдад алтан медаль, цомыг нь гардууллаа. Хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулсан тэмцээнд 4 мужийн 17 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээнийг сагсан бөмбөгийн спортод дуртай хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, авьяас чадварыг дэмжих, спортоор дамжуулан эрүүл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, АНУ-д амьдарч буй иргэдийн эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд:

–Чикаго хотын “Monway black city”,

–Чикаго хотын “Chitown”,

–Денвер хотын “Easy shipping”,

13-16 насны хүүхдийн ангилалд:

-“Gold Virgina eagles”,

-“BG hoopers 1”,

-“BG hoopers 2”,

8-12 насны ангилалд:

-“BG hoopers 2”,

-“МТА”,

-“Athlete in action” баг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.