Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

xpost 1 цаг 8 минутын өмнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2026.10.04 / НЯМ ГАРАГ
Намрын дунд улаагчин тахиа сарын Хоёр хар цагаагчин гахай өдөр

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Нар ургах, шингэх: 06.55-18.27

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын аравдугаар сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 23, Өглөгт охин одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 06:55-18:27. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.