Уул уурхайн хэрэгт холбогдсон гэх В.Ганзоригийг хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзах хязгаарлалт тогтоон суллажээ

xpost 10-р сар 7

Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүх хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцахад, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай прокурорын саналыг хангаж, яллагдагч В.Ганзоригийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч В.Ганзоригийг 2026 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн бусад хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэлээ.