Дэлхийн 23 орны парламентын 88 эмэгтэй гишүүн Монгол Улсад чуулж байна

xpost 10-р сар 12

Өнөөдөр Дэлхийн эмэгтэй парламентчдын өдөр тохиож байна. Энэ өдөр “Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулган Улаанбаатар хотноо эхэллээ.

Чуулганаар эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөл, үр дүнтэй шийдвэр гаргалт болгон төлөвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний манлайлал, санаачилгыг бодит шийдвэр, бодит үр дүн болгоход анхаарч ажиллах ажээ.