Гэмтлийн эмнэлгийн арын гүүрэн доорх замын хучилтын ажил эхэллээ

xpost 10-р сар 16

Иргэдээс хамгийн их гомдол ирж байсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын гүүрэн доорх авто замын хучилтын ажил эхэллээ. Тус хэсгийн замын нөхцөлийг сайжруулах нь жолооч нарын зорчих ая тух, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, замын ашиглалтын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбосон авто зам, гүүрэн байгууламж нь нийслэлийн авто замын сүлжээний холбоосыг сайжруулж, Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой төслийн нэг хэсэг юм. Тус чиглэлийн замын ажлын талаар нийслэлийн холбогдох байгууллагууд өмнө нь мэдээлж байсан.