НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

xpost 10-р сар 16

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол аравдугаар сарын 21-ний 13.00 цагт и-баримт аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах аж.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог.