Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Казахстан улсын нийслэл Астана хотыг зорилоо. Энэ сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд дэлхийн шилдэг бөхчүүд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Монгол Улсаа төлөөлөн оролцох эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:
– 50 кг: Д.Отгонжаргал
– 53 кг: Б.Отгонтуяа
– 55 кг: Ц.Намуунцэцэг
– 57 кг: Б.Хулан
– 59 кг: Х.Болортуяа
– 62 кг: Т.Алтжин
– 65 кг: Т.Энхжин
– 68 кг: Э.Дэлгэрмаа
– 72 кг: З.Болортунгалаг
– 76 кг: Э.Даваанасан

-2° C
3598.45
0 cэтгэгдэлтэй