Улирал солигдож, хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас томуу, томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй нийт автобуснуудад ээлжит ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь иргэд, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний тархалтын эрсдэлийг бууруулах, нийтийн тээврээр эрүүл, аюулгүй зорчих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Иргэд, зорчигчид та бүхнийг хүйтний улиралд цаг агаарын нөхцөлд тохируулан дулаан хувцаслаж, олон нийтийн газар болон нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүж хэвшин, томуу, томуу төст өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна.

-9° C
3598.54
0 cэтгэгдэлтэй