БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2026.10.29 / ПҮРЭВ ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Дөрвөн ногоон улаан хулгана өдөр
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 07.32-17.40
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Гал
Аргын тооллын аравдугаар сарын 29, Бархасбадь гараг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:32-17:40. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

-6° C
3600.04
1 сэтгэгдэлтэй
Honestly, the sheer volume of ‘tips’ out there is exhausting. You have to approach any platform, even one linked like jaya11 অ্যাপ লগইন, with extreme skepticism. The product info just reiterates what everyone knows: due diligence is key before trusting any site’s claims.