Астана-2026: Т.Тулга тэргүүтэй зургаан бөх барилдана

xpost Баасан гараг

“Астана 2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр Монголын зургаан бөх барилдана.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Г.Батнасан Японы бөх Тошихиро Хасегаватай барилдана. Манай бөхийн өрсөлдөгч Хасегава “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн юм.

70 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга эхний тойрогт гоц мөргөсөн.

86 кг-д Н.Батбилгүүн эхний барилдаанаа АНУ-ын бөх Кайл Дэйктэй хийнэ. Кайл Дэйк бол “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальтай, 2018, 2019, 2021, 2022 оны Дэлхийн аварга юм.

125 кг-д Б.Намбардагва Беларусийн Дзианис Храмянкоутай барилдана.

Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр нар дагах барилдаан хийхээр боллоо.