Энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтад 149 хүн тэнцлээ

xpost Өчигдөр 15:36

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 2026 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2026 оны 10 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус шалгалтад нийт 1277 эрх зүйч оролцсоноос 149 оролцогч сорилгын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авч, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцлээ.

Хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд тус шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг.