Хотын дарга асан Х.Нямбаатар Бодь интернэшнл группийн авлигын хэрэгт хамтран оролцсон тухайгаа хүлээн зөвшөөрч, гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн хэмээн шууд дамжуулалт хийсэн. Тэгвэл тухайн хэрэгт холбогдсон гэж яригдаад буй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас тайлбар авлаа.
Тэрбээр “Энэ авлигын баримт нь хаана байгаа юм бэ гээд асуухаар А.Амундра тэгж ярьдаг гэж ярьдаг. Ямар ч эх сурвалж байхгүй. Ямар ч иш үндэсгүй. А.Амундра нь өөрөө Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан хүн. А.Амундра нь өөрөө Бодь интернэшнл группийн захирал байсан хүн. Сонсголд дуудахад ирээгүй зугтаж алга болсон. Монгол хаан жүжгийн продюсер хүн. Монгол хаан жүжгийн сурталчилгаа руу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 20 сая ам.доллараар санхүүжилт олгосон байж болзошгүй үйл баримтыг би гаргасан. Бодь интернэшнл гэдэг компанитай холбоотой сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр бүтэн явагдсан. Бүх үйл баримт нь байгаа. Өчигдөр Х.Нямбаатар хэд хэдэн зүйл худлаа ярьсан.
Нэгдүгээрт, өөрийг нь УИХ, нүүрсний түр хорооноос шахан зайлуулсан юм шиг ярьсан. Өөрөө хотын дарга болсон шүү дээ. Хэн ч энэ хүнийг түр хороон даргаас буулгаагүй. Хууль зүйн сайлаас буулгаагүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө Х.Нямбаатараас мундаг хүн байхгүй гээд л хотын даргаар тавиа биз дээ. Тэгээд хууль зүйн сайдгүй болчихсон. Надад санал болгосон шүү дээ.
Хоёрдугаарт, Бодь интернэшнл компанийн санхүүжилтийн баримтыг Б.Энхбаяр нуун дарагдуулсан яриагүй гэдэг зүйлийг ярьсан. Би түр хороон дээр энэ асуудлаар 3 удаа шаардлага хүргүүлж байсан. Түр хороон хянан шалгах баримтад 110 сая ам.долларын баримт бүгд гарсан. Хүмүүс сонсгол үзэхгүй байна.
Энэ хавар би өөрөөс шалтгаалах бүх баримтаа гаргаад шалгуулсан мөрдөн байцаалтын нууц задруулах хориотой учраас ярьж болохгүй. Би шалгуулсан. Тэр хүн худлаа яриад байгаа ямар ч үйл баримт тэр хүн аваачиж өгөөгүй. Тэнд ямар ч бичлэг байхгүй. Би итгэлтэй байна” гэв.

-14° C
3607
0 cэтгэгдэлтэй