ГХЯ: Иргэний байгаа газрын байршлыг тогтоох, эргүүлэн авч ирэхээр ажиллаж байна

xpost 12 минутын өмнө

Иргэн Саруул өөрийн цахим хуудсаар дамжуулан “Миний нөхрийг Д.Эрдэнэбүрэн гэдэг. Манай нөхөр Орос руу тээвэр хийхээр явсан ч дайны бүсэд хилийн зааг дээр ирлээ гэснээс хойш сураг тасраад байна. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 18-ны орой дүү рүүгээ холбогдож, ажил ярьж ирсэн хүмүүстээ хууртагдлаа. Намайг дайны бүсэд авчирсан байна. Би байгаа газрынхаа локейшнийг явууллаа. Хурдан татаж аваад устгаарай. Би мессеж чатуудаа устгалаа” гэж хэлээд сураг тасарсан тухай мэдээлсэн.

Энэ талаар Гадаад харилцааны яам /ГХЯ/-наас тодруулахад “Тухайн иргэний ар гэртэй уулзсан. ГХЯ болон Москва дахь ЭСЯ нь ОХУ-ын ЭСЯ болон холбогдох байгууллагуудад хандсан. Аль болох шуурхай арга хэмжээ авч иргэнийхээ байршлыг тогтоох, эргүүлэн авч ирэхээр ажиллаж байна” гэлээ.