Террил Атиензагийн гэр бүлийнхэн УЕПГ-т хүсэлт гаргалаа

xpost Өчигдөр 11:26

Монгол Улсад 14 жилийн өмнө амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиенза агсны нөхөр, хоёр охин өчигдөр /12.16/ Монголд ирсэн билээ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул ар гэрийнхний зүгээс дахин хүсэлт гаргавал хэргийг сэргээн шалгах хууль эрхзүйн орчин бий гэдгийг хуульчид хэлж байгаа юм.

Тиймээс Террил Атиенза агсны гэр бүл өнөөдөр хүсэлтээ УЕПГ-т өнөөдөр өглөө.

Тэдний зүгээс хэвлэлийн бага хурлын үеэр “Харь орны хүмүүс биднийг халуун сэтгэлээр хүлээн авч байгаа Монголын ард түмэнд баярлалаа. Бид Монголд мөнгөний төлөө ирээгүй. Зөвхөн шударга үнэнийг мэдэхийн тулд ирсэн. Монголын Засгийн газар энэ хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.