Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд Дулааны IV цахилгаан станцид гарсан асуудлыг зохицуулах, салбарын хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулах чиглэлээр 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм. Мөн тэрбээр энэ бол сануулга, нөхцөл байдал дээрдээгүй тохиолдолд хариуцлага тооцно гэдгээ онцолсон юм.
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд 30 хоногт байтугай 100 хоногт амжихгүй гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийлсэн. Мөн сайдын суудалтай зууралдаад байх хүсэлгүй. Дараагийн сайд томилогдоод ирвэл ажлаа өгөхөд бэлэн байгаа гэдгээ ч илэрхийлсэн.
Үнэндээ гэнэт 30 хоногийн дотор хэдэн арван жилээр гацаанд орсон Эгийн гол, Эрдэнэбүрэн, Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, 5-р цахилгаан станцын цаасан төслүүд өндийж өнгийхгүй. Ерөнхийлөгч хэд ширээ шаагаад ч Ерөнхий сайд алгасаж давхиад 5-аа болье 6-г барья гэж хэлээд эрчим хүчний дутагдал 30 хоногт арилахгүй нь бодит үнэн.
Тогны үнэ бол бүх юмны үнэ. Тогны үнэ киловатт тутам нэмэгдэх бүр талх тариа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байдаг. Тэр хэмжээгээр эдийн засаг савлаж, инфляци хөөрөгдөнө. Геополитикийн хувьд хоёр том гүрний дунд юм юмаараа хараат халаасны өрөөнд байгаа Монгол гэдэг тусгаар улс улс шиг улс байж чадахгүй бол өөхөн дэн үхэр тэргэндээ буцахад ойрхон байна.

-7° C
3566.64
0 cэтгэгдэлтэй